Нийгэм


Багануур дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Багануур дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой комисс урд шөнө мэдээлэл хийлээ.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Арваннэгдүгээр сарын 20-нд Багануур дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Сорьцыг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори руу илгээж шинжлэхэд сэжигтэй тохиолдлын хариу эерэг гарч, батлагдлаа. Ингэснээр Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдаад байна. Халдвар илэрсэн учраас иргэд гэрийн дэглэм сахиж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлага байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн бид хавьтлыг тодорхойлох бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Халдвартай иргэний ойрын хавьтал болох 17 хүн, дам хавьтал болох 20, нийт 37 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эхний байдлаар бүгд сөрөг гарсан. Дахин баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-рүү хүргүүлж байна" гэлээ.




Холбоотой мэдээлэл