Улс төр


НИТХ ирэх Даваа гаригт цахимаар хуралдана

2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын  тэргүүлэгчид өнөөдөр (2020.11.20) цахимаар хуралджээ. Улс орны нөхцөл байдал хүндэрч, Covid-19 цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүд гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааныг арваннэгдүгээр 23-ны Даваа гаригийн 12:00 цагт цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүд гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус хуралдааныг цахимаар явуулж, тодорхой шийдвэрүүд гаргана" гэлээ.




Холбоотой мэдээлэл