Нийгэм


Дараах арга хэмжээнүүдэд оролцсон бол яаралтай шинжилгээ өгнө үү

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр батлагдаж байгаа тохиолдлуудаас харахад ямар нэгэн хэлбэрээр урьд нь халдвар батлагдсан бүс нутаг, тухайн батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон, мөн 2020 оны аравдугаар сарын 30, арваннэгдүгээр сарын 01-нд зохион байгуулагдсан тэмцээн, бусад үйл ажиллагаанд оролцсон хүмүүс ихэвчлэн өртөж байна. Тиймээс энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс биеэ илүүтэй хянаж, аль болох шинжилгээ тандалтод ормоор байна. Асуумж судалгаа хийж байгаа үед мэдээллээ зөв өгмөөр байна. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг "Говь гурван сайхан-GGS" караокед орсон, "Эмоци" пропакшны тоглолтыг үзсэн тухай иргэдийг шинжилгээнд хамрагдахыг удаа дараа зарлаж байгаа. Энэ үзвэр, үйлчилгээг авсан иргэд халдварт өртөмтгий, сүүлийн батлагдсан тохиолдлуудаар гарч ирж байгаа учраас энэ үйл ажиллагаанд оролсон хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ авч байгаа шуурхай цэгүүдэд очиж шинжилгээ өгч, ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 гэсэн утсанд холбогдож зөвлөгөө зөвлөмж авахыг ард иргэдээсээ уриалъя.

Хөл хорионы дэглэм, макс зүүх, бусад эрүүл мэндийн арга хэмжээнүүд ач холбогдлоо өгч байна. Дэлхийн олон улсын байгууллагын судалгаагаар хөл хорионы дэглэмийг барьж, хүний хөл хөдөлгөөний хязгаарласнаар халдварын тархалтыг 55 хувь бууруулдаг гэж гарсан байна. Мланай улсын хувьд одоогийн нөхцөл байдлыг харахад хөл хорионы дэглэмээ илүү сайжруулж, маскаа зүүгээд, хүн бүр хувийн ариун цэврээ сахиж, аль болох бөөгнөрөл, нягтралыг үүсгэхгүй байвал бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Монгол Улсын хэмжээнд халдвар тархахад 60-70 хувь цаашлаад илүү сайн байвал 80 хувь хүртэл хамгаалах чадвартай гэдгийг ард иргэд маань ухамсарлаж, зөвлөмжийг дагахыг зөвлөе.




Холбоотой мэдээлэл