Нийгэм


А.Амбасэлмаа: Өчигдөр 17 цагаас хойш шинээр 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2 долоо хоног TIMES.MN


2020 оны 11 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас хойш нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 3625 сорьцонд шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.

✅ТУХАЙЛБАЛ:

👉 • Дархан-Уул аймагт 5 хүн,
👉 • Сэлэнгэ аймагт 10 хүн,
👉 • Дорноговь аймгийн Айраг суманд 1 хүн,
👉 • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 4 хүн,
👉 • Улаанбаатар хотод 15 хүн,
👉 • 2020.10.31-нд Өмнө Судан улсаас ирсэн 1 цэргийн алба хаагч,
👉 • 2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 1 жолоочийн 3 дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

✅ Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 555 боллоо.

✅ БАЙРШИЛ:

👉 • Сэлэнгэ аймагт -51,
👉 • Дархан-Уул аймагт 16
👉 • Говьсүмбэр аймагт 1,
👉 • Орхон аймагт 13,
👉 • Дорноговь аймагт -6,
👉 • Улаанбаатар хотод -33,
👉 • Гаднаас зөөвөрлөгдсөн 2 тохиолдол илрээд байна.

✅ ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 213 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 байна.

✅ Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 1562, орон нутгийн тусгаарлан ажиглах байранд 72 иргэн байна.



Холбоотой мэдээлэл