Шар


Г.Дамдинням: Замын цагдаа намайг танихгүй машиныг маань зогсоож, саатууллаа

2 долоо хоног TIMES.MN

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болж гишүүд эхнээсээ байр сууриа илэрхийлж эхлэв. Харин гишүүн Г.Дамдинням цагдаад саатуулагдсан тухайгаа товч тайлбарлаж, Хууль зүйн, дотоод хэргийн сайдад хандлаа.


Тэрээр “Би УИХ-д ороод ард түмнийхээ төлөө их юм хийсэн. Ард түмэн намайг мэднэ. Гэтэл замын цагдаа намайг танихгүй машиныг маань зогсоож, хэн бэ, хаана ажилладаг бэ гэхчилэн саатууллаа. Цагдаагийн харьцаа, хавьталд анхаарах зүйл байна. Миний ард түмний төлөө их үйлсийг саатуулж, ард түмнийг хохироолоо. Энэ асуудлаар Хууль зүйн сайдад хандаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хэвлэл мэдээлэлд хандаж байна.” гэв.


Харин Х.Нямбаатар сайд цагдаа нарыг шалгаж, эргээд хариу өгнө гэлээ.




Холбоотой мэдээлэл