Нийгэм


ОБЕГ: Тагтан дээр түгжигдсэн нэг настай охиныг аварчээ

2 долоо хоног TIMES.MN

Орон сууцны тагтан дээр бага насны хүүхэд ганцаараа байсныг алба хаагчид аварчээ. Хүүхэд тагтан дээр ганцаараа, түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг  “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт нэг настай охин О нь тагтан дээрээ байсныг алба хаагчид  цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгчээ.




Холбоотой мэдээлэл