Сонголт


О.Ганбаатар: Орхон аймагт 4 хүүхэд, 9 том хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

2 долоо хоног TIMES.MN

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар "11-р сарын 18-ны ЭМЯ-ны мэдээгээр манай аймагт 13 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, ХӨСҮТ рүү явуулсан 273 хүний сорьцоос 4 хүүхэд, 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ойрын болон дам хавьтлыг тогтоон эмнэлэгт тусгаарлаад байна. ЭМЯ-наас 15 мянган ширхэг оношлуур авч байна. Хүнс хангалтад 198 машин явж, 320 цэгт хүргэлт хийж байна. 

Одоогоор 387 сорьцыг ХӨСҮТ рүү явуулж байна. Энэ нь иргэн Г-гийн ойрын хавьтал байгаа. Урьдчилсан шинжилгээгээр бүгд сөрөг гарсан. Өнөөдөр бид 13 цэгт шинжилгээ авахаар зохион байгуулж байна. Өнөөдөр онош батлагдсан иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал "Онош батлагдсан 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт 3 хоногийн хугацаанд 1600 гаруй сорьж авчээ. Дөрвөн хүүхэд сургуульд сурдаг  учраас анги танхим, багш нарыг тодорхойлох, 11 сарын 7-нд нэг хүүхэд Өргөө кино театрт кино үзсэн, зарим хүмүүс худалдаа үйлчилгээний төвүүдээр  явсан мэдээлэлтэй байгаа учраас тандалт судалгаа хийж байна гэлээ. Батлагдсан тохиолдлуудаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүнийг сэжигтэй, хавьтал гэж үзсэн учраас гэрт нь тусгаарласан байна" гэлээ. 




Холбоотой мэдээлэл


“Ковид-19” БОЛОМЖ
“Ковид-19” БОЛОМЖ
2 долоо хоног, 4 өдөр