Нийгэм


Иргэн, ААН-ийн албан бичгийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Улсын Онцгой Комисс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл сунгаж улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан тусгайлан заасан байгууллагуудаас бусад Төрийн байгууллагуудыг цахимаар ажиллах зохицуулалт хийхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын зөвлөл дотоод зохион байгуулалт хийж нийт албан хаагчдын 90 гаруй хувь нь цахимаар ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн ажлыг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж буй материалын бүрдэл хангасан албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авч шийдвэрлэлтийн хариуг и-мэйлээр эргэн мэдээлж байна. Түүнчлэн Салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны www.mne.mn сайт, “Байгаль орчин, аялал жуулчлалын яам” фэйсбүүк хуудсаас авах боломжтой юм.




Холбоотой мэдээлэл