Газар дээрээс нь


Шуурхай: Сэлэнгэ аймагт коронавирусийн таван тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 440 боллоо

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN


2020.11.17-ны 18:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд халдварын голомт, хавьтлаас авсан 836 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тус шинжилгээнд "Найрамдал" зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтсан байна. 

Сэлэнгэ аймгийн халдварын голомтонд түргэвчилсэн оношлуураар 150 хүнд шинжилгээ хийхэд 22 тохиолдол эерэг гарсан. Эдгээр сорьцонд дахин PCR шинжилгээ хийхэд 5 тохиолдол батлагдсан байна. Мөн түргэвчилсэн оношлуураар 395 хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол эерэг гарсан бөгөөд эдгээр сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулах юм. Түүнчлэн Дархан-Уул аймагт түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээний 1 хариу эерэг гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Ийнхүү Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 440 боллоо. Нийт эмчлэгдэж, эдгэрсэн 329 хүн байна. ХӨСҮТ-өөс өнөөдөр 1 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байна.




Холбоотой мэдээлэл