Дэлхий


“Ковид-19" САЙН МЭДЭЭ

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавируст халдвар, цар тахлын үед Монгол Улсын хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, туршлага үйл ажиллагааны талаар богино хэмжээний баримтат кино бэлтгэснийг дэлхий дахинд цацлаа.

ДЭМБ Ковид-19 вирусээс хамгаалж буй Монголын туршлагыг дэлхийд танилцуулж байв

Image for post

АНУ,Германы хамтран бүтээж буй вакцин коронавирусийн эсрэг 90 хувь хамгаалж чадсан анхны вакцин боллоо.Туршилтын явцад ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд нийт оролцогсдын эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд КОВИД-19 өвчнөөс хамгаалах дархлаа тогтсон байна.

Image for post

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр зарим шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ачиж авчрахаар төлөвлөж байна.

Image for post

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ

Коронавируст халдварын цар тахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цар тахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна. Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!

Шаардлагатай тохиолдолд 1800–2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Тусгаарлалт бол БОЛОМЖ. Хайртай гэр бүл, үр хүүхэддээ зав гаргаж, хамтдаа цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх БОЛОМЖ…



Д.Отгонжаргал



Холбоотой мэдээлэл