Улс төр


Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй гэх шийдвэр гараагүй

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон. Засгийн газар Лхагва гаригт хуралдаж, энэхүү шийдвэрийг баталгаажуулах юм.

Олон нийтийн сүлжээгээр Улсын онцгой комиссын хуралдаанаас албан байгууллага, аж ахуй нэгжүүд болон шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл гарсныг Шадар сайд Ч.Содбаатар онцоллоо. Тэрбээр "Шинэ жил тэмдэглэх асуудлаар өнөөдөр УОК хуралдаагүй шүү. Энэ асуудлыг аймаг, нийслэлийн удирдлагууд шийдэх бөгөөд аж ахуй нэгжүүдтэй хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарна" гэдгийг тодотголоо.




Холбоотой мэдээлэл