Улс төр


НИТХ: Ж.Батбаясгаланг томилж, Хотын даргад Д.Сумъяабазарыг дэмжлээ

1 сар TIMES.MN

НИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар  НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилж,  төлөөлөгчдийн 71 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилбал тэрээр 35 дахь Хотын дарга болох юм. 

 Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар парламентад гишүүнээр сонгогдсон.  Хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Иймд Д.Сумъяабазар гишүүн Нийслэлийн Засаг даргаар сонгогдвол бүрэн эрхээсээ татгалзах юм. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүсэх юм. 




Холбоотой мэдээлэл