Улс төр


Ж.Батбаясгалан 84.44 хувийн саналаар НИТХ-ын даргаар сонгогдлоо

1 сар TIMES.MN

НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явууллаа. Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм.

Тэрбээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна. Түүний боловсрол болон ажлын туршлагыг бид өмнө нь танилцуулсан билээ. Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад МАН-аас өөр нам нэр дэвшүүлээгүй юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр "2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон тул НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ" гэв.




Холбоотой мэдээлэл