Нийгэм


Франкфуртаас 258 иргэн эх орондоо ирнэ

1 сар TIMES.MN

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна.

  Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, өндөр настан-33, эрүүл мэндийн шалтгаантай-9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл