Улс төр


Хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэх санал гаргажээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.  Тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ.  Уг саналыг одоо хуралдах Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэх гэж байна. Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх юм. Эцсийн шийдвэрийг МАН-ын УЗ гаргана. 




Холбоотой мэдээлэл