Нийгэм


Маргааш Алтанбулагийн боомтоор иргэдийг татан авна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаадын иргэдийг энэ сарын 22-ны өдөр татан авахаар болсон. Татан авалтыг маргааш 12:00-15:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүртгүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатайг албаныхан анхааруулсан.

Түүнчлэн иргэд төлөвлөсөн цагаас хоцролгүй, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстойг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл