LIVE


LIVE: Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.21/ хийлээ.

  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1995 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь энэ сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн  ачаа тээврийн  машины жолооч, 40,46 настай ОХУ-ын хоёр иргэн, Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүн байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 327 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 9 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  298 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 12 хүн  эмчилгээнд байгаа.

 




Холбоотой мэдээлэл