Улс төр


Аймгуудад түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

1 сар TIMES.MN

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нэр мэдээлэл хийв. Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төслийн талаар танилцуулга сонсож, хэд хэдэн чиглэл өгсөн. Мөн ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Тухайлбал, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн хуулийн өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлийн төслүүдийг хэлэлцэн, санал дүгнэлтээ нэгтгэлээ" гэв. 

150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл аймаг, орон нутагт түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр төвлөрөл саарна гэж үзсэн байна.  Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зургаан янзаар хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь түрээсийн орон сууц.  Түрээсийн орон сууц барьж, иргэдийг хамруулахад төрийн оролцоо их чухал. Тэр дундаа аймгуудад түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж төвлөрлийг сааруулах шаардлагатай байна" гэв. 




Холбоотой мэдээлэл