Дэлхий


92% Жаргаж Үхлээ” уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

1 сар, 3 долоо хоног TIMES.MN


92% Жаргаж Үхлээ” фото, видео, егөөдөл төрлөөр зохион байгуулагдсан контентын уралдааныг “Хотын нүд” төрийн бус байгууллагаас санаачлан зарласан. Уралдааны гол зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг өдөр тутамдаа зөрчиж байгааг тодорхой сэдвээр егөөдөн харуулах юм. Тухайлбал, түгжрэлгүй, утаагүй, хоггүй, хүүхдэд ээлтэй, халтиргаагүй хот зэрэг Улаанбаатарт тулгамдсан 10 гаруй сэдвийг хөндөх ба фото зураг, видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр уралдаанд бүтээлээ ирүүлсэн. Аз жаргалыг эрэн сурвалжлах зорилготой “92% Жаргаж Үхлээ” егөөдөл бүхий контент уралдааны дүн гарч, хамгийн их Like&Share  цуглуулсан төрөл тус бүр дээрх шилдэг бүтээлийн эздийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, өндөрлөлөө. Уралдаанд нийт 224 бүтээл ирүүлснээс  видео контент 72, шууд бичлэгийн төрлөөр 10, фото зургийн 142 бүтээл  ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлүүдээс нэрлэвэл, видео контент төрлийн “Гран при шагналд оролцогч Г.Бямбахүүгийн "Аз жаргалтай Улаанбаатарын иргэдийн сүлд дуу", тэргүүн байрт оролцогч П.Уранбилэгийн "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар", дэд байрт оролцогч Uchiha болон “Happy UB багийн цуврал бүтээл, тусгай байрт оролцогч Г.Тулгын "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана", оролцогч Н.Мэндбилэгийн "Аз жаргалтай хотоор алхав" бүтээлүүд, Live төрөлд А.Ундрах, С.Алтантуяа болон Залуу ээжүүд, П.Уранбилэг нарын таван хүн, фото контент төрөлд Инжинааш Хотын төрх”, А.Чимэдцэрэн "Жаргалтай хот нэг иймэрхүү...", Х.Буянаа "Хүүхдэд ээлтэй хот...", 3.ТүмэндэлгэрСургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар  жаргаж үхлээ”, Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх", Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай" зэрэг бүтээлүүдээрээ шалгарлаа. 

 




Холбоотой мэдээлэл


COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
1 долоо хоног, 6 өдөр
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
2 долоо хоног, 4 өдөр