Улс төр


МАН-ын өрсөлдөгчдийнхөө амыг барьж эхлэв

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр МАН сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн сөрөг намуудынхаа хэлэх үг, хийх нэвтрүүлэгт санаа зовниж эхлэв. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг аль хэлмэгдүүлэлтийн үеэс эхтэй бохир техникээ сонгууль бүрээр давтан хийдэг атлаа өрсөлдөгчдийнхөө гаргаж тавьсан асуудлууд, амлалтуудыг нь сануулсан нэхэл, өөрсдийг нь үзүүлсэн нэвтрүүлгүүдээс ихэд эмээжээ. МҮОНРТ-ээс Ардчилсан намын нэвтрүүлгүүдийг гаргахгүй гэдгээ илэрхийлсэний араас бусад арилжааны телевизүүд ч сүрдүүлэгт өртжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдэд сонгуулийн үеэр гаргах мэдээ, нэвтрүүлгүүдийн агуулгад анхаарах, гаргахгүй байх, өөр бусад байдлаар саад хийх зэргийг санал болгосон агуулга бүхий анхааруулга хүргэж, МАН-аас Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулийг сануулсан мэдэгдлүүдийг өгөөд байна. Сонгуулийн сурталчилгааны явцад аль нэг байгууллага, албан тушаалтнаас хуулийн хүрээнд явагдаж байгаа сонгуулийн сурталчилгааг зогсоох, зогсоохоор заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх эрхгүй юм. Энэ мэтээр аргаа барсан МАН өрсөлдөгчийнхөө амыг барьж, үнэнийг нууц чадах болов уу?




Холбоотой мэдээлэл