Улс төр


АН нийт ардчилсан хүчнийг шинэлэг, зоримог, ухаалгаар төлөөлөхөө зарлаж байна

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

2020 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам нийт ардчилсан хүчнийг шинэлэг, зоримог, ухаалгаар төлөөлөхөө зарлаж байна.

Гадаад өр өсч, улсын эдийн засаг уруудаж буй үзүүлэлттэй энэ хүндхэн үед эх оронч эрх чөлөөг дуудан сэрээж, өндийлгөн босгохоор Ардчилсан нам болон ардчилалын төлөөх намууд нэгдлээ. 

Нэн түрүүнд эдийн засгаа өөд нь татаж, бүтээн байгуулалтыг сэргээн гэр хороололд хийж байсан ажлуудаа гүйцээх, 100 мянган өрх орон сууцтай болгох төслийг үргэлжлүүлэх, нийтийн тээвэр, түгжрэлийн асуудлыг шийдэх шинэлэг шийдлүүдтэйгээр сонгогчдынхоо өмнө ирлээ.


Баялаг бүтээгчдээ дэмжих бүхий л бодлогыг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг өсгөж, нийгмийн тэгш бус байдлын ялгаа, боловсролыг тэгш бус байдлыг арилгах нь эдийн засгийн тусгаар тогтнолыг бататгах гол түлхүүр билээ.

 

Ямар нийслэлд, яаж амьдрах вэ? гэдгийг шийдэх, нийслэлийн хөгжил дэвшлийн төлөө хийж чадах ганц зүйл бол иргэн таны зөв сонголт!

 

Ардчилалын төлөөх намуудын нэгдэл өнөөдөр гишүүдийнхээ оролцоотойгоор нэр дэвшигчдээ тодрууллаа. Шинэ, залуу, эрч хүчтэй нэр дэвшигчид нь намын шинэчлэлийн эхний алхам болж, эх хотынхоо төлөөх сэтгэлээр эвлэлдэн нэгдэж энэ сонгуульд оролцож байна.

 

 




Холбоотой мэдээлэл