Зөвлөгөө


Илүүдэл жин хасахад саад болдог хүнс

2 долоо хоног TIMES.MN

Илүүдэл жин хасахад хамгийн тохиромжтой хоол бол ногоо, уураг. Гэвч заримдаа хоолны дэглэм барьсаар байхад жин хаяахгүй бүр нэмэх тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь нууц нүүрс ус буюу цардуул агуулсан ногоо байдаг. Хоол боловсруулах ферментийн нөлөөгөөр цардуул нь сахар болж задардаг. Цардуул ихтэй ногоо инсулин их ялгаруулж өлсөж байгаа мэдрэмж төрүүлдэг. Сахарын уналтыг нөхөхийн тулд их идэж эхэлдэг. Харвардын эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд сүүлийн 20 жил 13000 хүнд хийсэн судалгаагаар зарим ногоо жин нэмэхэд нөлөөлдгийн тогтоожээ. Ургамалан ногоо идсэн хүмүүстэй харьцуулахад цардуултай ногоо идсэн хүмүүс жин нэмсэн байна. Хоолны дэглэм барьж байх үедээ дараахь ногоог идэхгүй байх нь зүйтэй. Үүнд:

-төмс,

-эрдэнэ шиш,

- шош,

-вандуй багтаж байна.

Эдгээр бүтээгдэхүүн нь их хэмжээний витамин, эрдэс бодис агуулдаг тул удаан хугацаанд хорьж болохгүй. Зөвхөн дэглэм барьж байгаа үедээ хязгаарлана. Эдгээр ногоог брокколи, чинжүү, цуккини, луувангаар орлуулж болно.

Эх сурвалж: www.elle.ru




Холбоотой мэдээлэл