Сонголт


Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах шийдвэрийг баталгаажуулах л үлдлээ

2 долоо хоног TIMES.MN

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар зохион байгуулагджээ.  Хурлын явцаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа мэдээллээ. Тэрбээр: 

 

"Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэе. 

Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. 

  • Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ.

  • ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ. 

  • Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна

  • Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна" гэжээ. 

  •  

 




Холбоотой мэдээлэл