ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 4 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

29 төрлийн бичиг баримт шаарддаг нь экспортлогчдод хүндрэл учруулсаар

Ц.БАЯР

 

Манай улсын экспорт 1995-2021 онд жилд дунджаар 14.5 хувиар нэмэгджээ. Үүнд, уул уурхайн экспорт 17.1 хувиар, уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспорт 7.2 хувиар тус тус өссөн байна. Энэ талаар ҮСХ, МҮХАҮТ-аас хамтран хийсэн “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал" судалгаанд дурджээ. Уул уурхайн болон уул уурхайн бус экспортын хоорондын харьцаа 10 шахам хувиар зөрүүтэй байгаа дээрх байдлыг ойртуулж, тэнцүүлэх боломж манай улсад байгааг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн судалгааны дүнг танилцуулах үеэр онцоллоо.  Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал-төрийн нөлөө ба дэмжлэг гэсэн асуулгаар аж ахуйн нэгжийн 44.3 хувь нь тогтмол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахдаа төрийн байгууллагаас ямар нэг баримт, бичиг тодорхойлолт шаардаж энэ нь хүндрэл учруулдаг гэдгийг судалгаа харуулжээ. Тухайлбал экспортлогч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагад бүрдүүлж өгдөг баримт бичгийн дундаж тоо тусгай зөвшөөрөл гэхэд 13, гэрээ гурав, батламж хоёр, дүгнэлт, үнэлгээ зэрэг тус бүр дөрөв гээд дундажаар 29 бичиг бүрдүүлдэг байх жишээтэй. Энэ нь авилга хүнд суртлыг нэмэгдүүлдэг гэдгийг судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн эзэд хариулсан байна. Өөрөөр хэлбэл,эдгээр экспортод бүтээгдэхүүнд 29 орчим баримт бичиг, тодорхойлолт бүрдүүлж, төрийн байгууллагад өгч байж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах шаардлагатай байдаг гэжээ.

 

Манайд экспортын санхүүжилтийн механизм дутагдаж байна

 

Бусад улс орныг бодвол Монгол Улс дэлхийн хамгийн том импортлогч БНХАУ-тай хил залган оршдог. Мөн хөрш ОХУ-ын Сибирийг оруулбал том худалдан авагч байна. Тиймээс манай улс аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, ялангуяа уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дэлхийн хоёр том зах зээл бэлэн байна. Гагцхүү манайд экспортын санхүүжилтийн механизм дутагдаж байна гэж тайлбарлалаа. Түүнчлэн экспортлогч ААН-үүдийн 90 орчим хувь нь санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа гэсэн дүн нь судалгаагаар гарчээ. Энэ нь экспортлогч нарт тухайн төрлийн бизнест тохирсон санхүүгийн хэрэгцээ өндөр хэдий ч тэр зорилтот санхүүжилтийн дэмжлэг, хөрөнгө оруулалт дутмаг, үүнээс болж экспорт хангалттай өсөхгүй, өөрсдөө дэвжиж чадахгүй байгаа гэлээ. Уул уурхайн бус экспортыг тооцвол нийт экспортын дүнгийн зургаа орчим хувийг бүрдүүлж байна.

Aж ахуйн нэгжүүдийн 4.2 хувь буюу 1923 аж ахуйн нэгж экспортод бараа бүтээгдэхүүн гаргадаг. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн таван хувь нь уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолж үнийн дүнгээр нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг. Харин экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортолж байгаа аж. Үүнийг үнийн дүнгээр тооцвол Монгол улсын нийт экспортын долоон хувийг бүрдүүлж байна.

Мөн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байна гэв. Зээлтэй аж ахуйн нэгжүүдийн 71 хувь нь банкнаас, 19.8 хувь нь хувь хүнээс санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлж байгаа нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд тохирсон зорилтот санхүүжилтийн бүтээгдэхүүн байхгүй, дэмжлэг дутмаг, экспорт хийх зардал өндөр байгааг харуулж байна. Бас аж ахуйн нэгжүүдийн 25.6 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байгаа нь улсын дунджаас өнлөр гарчээ. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн иргэдийн хувь хэмжээг бууруулах зэрэг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг судалгаа харуулжээ.

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэсэн нь улсын дунджаас мөн өндөр хувьтай байна.

Уул уурхайн салбарын экспортыг дэмжихэд дэд бүтцийг хөгжүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, албан зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулах зэрэг олон сонирхолтой тоо баримтыг ил болгожээ.

Экспортлогч нарт санхүүжилт, хөрөнгө оруулалтаас гадна мэдээлэл, харилцаа холбоо, зохион байгуулалт, менежмент, бизнес хөгжүүлэлт, техник, технологи, инновац хэрэгтэй байна. Гэхдээ энэ талын буюу дэвшилд тулгуурласан боломжит нөөцийг тэд ашиглаж чадаж буйг Эдийн засгийн судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар хэллээ. Энд Agile буюу боломжит нөөцийн хүрээнд уян хатан арга барилаар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нарт хурдан шуурхай, хүндрэл багатай хүргэж буй бизнесийн чиг хандлагыг баримталж байна гэв.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл