Дэлхий


ОХУ-д нэг өдөр 11 мянган хүн халдвар авлаа

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

ЭМЯ-наас “COVID-19” халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторит 382 сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Монгол Улсад нийт 315 хүн “COVID-19”-ийн халдвар авсны 308 нь эдгэрсэн.  ХӨСҮТ-д  долоон хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Харин дэлхийд 36.3 сая хүн халдвар авч, нэг сая гаруй хүн нас барлаа. Тухайлбал,  ОХУ-д лхагва гаригт 11115 хүн шинээр халдвар авснаар нийт тохиолдлын тоо 1248619 боллоо. Сүүлийн өдрүүдэд тус улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа учраас өвчтөнүүдийг хэвтүүлэх түр хоёр эмнэлгийг даваа гаригт нээжээ.

Эх сурвалж: Moscow Times                                    




Холбоотой мэдээлэл


COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
1 долоо хоног, 6 өдөр
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
2 долоо хоног, 4 өдөр