Дэлхий


Коронавирусын халдвар авсан АНУ-ын сенатын гишүүд

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг түүний шадар туслах Хоп Хинкээс халдвар авсан хэмээн үзэж буй юм. Ингээд коронавирусын халдвар авсан ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1.Трампын шадар туслах Хоп Хикс халдвар авснаа пүрэв гаригт зарласан.

2.Трампын ойрын туслах Николас Луна халдвар авсныг өнөөдөр Цагаан ордон зарлалаа.

3. Цагаан ордны төлөөлөгч асан Келлайн Конвэй халдвар авснаа баасан гаригийн орой зарласан.

4.Сенатын шүүгчийн хорооны гишүүн, Бүгд найрамдах намын улс төрч Майк Ли, Том Тиллис нараас халдвар илэрснийг баасан гаригт зарласан.

5.Бүгд найрамдах намын сенатч Рон Жоннсон халдвар авсныг хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр зарласан. Ингэснээр тэрээр сенатын танхимаас халдвар авсан гурав дахь гишүүн болсон юм.

6. Флорида мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатч Рик Скотт шинжилгээний хариу нь эерэг гарсныг баасан гаригийн өглөө мэдэгдсэн ч орой нь сөрөг гарсан гэдгийг залруулсан юм.

7. Бүгд найрамдах намын үндэсний хорооны тэргүүлэгч Ронна Мк Даниел халдвар авснаа лхагва гаригт зарласан. Үүнээс өмнө түүний гэр бүлийн хүн халдвар авсан байсан юм.

8. Нью Жерсигийн захирагч асан, Трампыг мэтгэлцээндээ бэлдэхэд хамгийн их тусалсан Крис Кристи халдвар авсныг бямба гаригт Дээд шүүх зарласан.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, эхнэр Кайрен Пенс мөн Трампын том хүүгийн шинжилгээний хариу сөрөг гарсан юм.


www.polit.mn 




Холбоотой мэдээлэл


COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ
1 долоо хоног, 6 өдөр
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
“Ковид-19" САЙН МЭДЭЭ
2 долоо хоног, 4 өдөр