Улс төр


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ирэх сарын 7-нд манай улсад айлчилна

2 сар TIMES.MN

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай улсад айлчлахаар болжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын Д.Гансүх “Хоёр тал айлчлалын хугацааг өнөөдөр тохирлоо. АНУ-ын талаас айлчлалын товыг өнөөдөр зарласан. Аравдугаар сарын 7-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай улсад айлчилна. Айлчлал нэг хоног үргэлжилнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Төрийн өндөрлөгүүдэд бараалхана.

Айлчлалаар Монгол, Америкийн харилцан хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг ярилцана. Өмнө нь өндөр дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг түлхүү ярилцахаар болсон” гэлээ. 




Холбоотой мэдээлэл