Улс төр


Орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид сонгуулийн үнэмлэхээ гардаж авах үйл ажиллагаа үргэлжилж байна. МАХН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид Нийслэлийн сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Тус намаас орон нутгийн сонгуульд 555 гишүүн нэр дэвшиж байгаагаас НИТХ-ын сонгуульд найман хүн өрсөлдөнө. МАХН энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нийслэлийн иргэдийг ажлын байраар хангах, хөгжлийг нийтэд тэгш хүртээх, “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах зэрэг үндсэн зорилтуудыг багтаасан  “Та бидний ХОТ” мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа юм.


 

Үнэмлэх гардах үйл ажиллагааны үеэр НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Энхбаярын Батшугар “Нийслэлийн хөгжлийн бодлого бол иргэдийнхээ оролцоонд тулгуурладаг, иргэддээ үйлчилдэг, иргэд нь хяналт тавьдаг,  орчин цагийн хүн төвтэй шинэ хотын чиг хандлагад нийцсэн байх ёстой Энэ бодлогыг хэрэгжүүлж, дарга нарт зориулсан биш, иргэддээ, хүүхдэд, залууст, эмэгтэйчүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, ахмадуудад, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн бүхэнд ээлтэй Улаанбаатар хотыг бид хамтран бүтээхээр зорьж байна.  Нийслэлийн иргэн бүрт өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бодит шийдэл нь МАХН-д байгаа. Заримаас нь хэлэхэд, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар боловсруулсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг бид үргэлжлүүлнэ. Ингэхдээ өрх бүрийг таатай нөхцлөөр орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээс гадна хувийн эзэмшил газар дээрээ тав тухтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлж, хувийн орон сууцны хороолол байгуулахад мөн түлхүү чиглэж ажиллана. Түүнчлэн худалдааны салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдэд бүх шатны дэмжлэг үзүүлэх, зорилтот бүлгүүдэд зориулсан сан байгуулах хөтөлбөрийг өргөн агуулгаар боловсруулсан. Мөн нийтийн тээвэр, зам барилга гэх мэт дэд бүтцийн асуудлууд, хүүхэд залуус, зорилтот бүлгийнхэнд зориулсан  цогц шийдлүүдийг багтаасан байна” гэсэн юм.




Холбоотой мэдээлэл