Улс төр


ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. Үүний дагуу нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх гардуулах хуваарь гаргажээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 09.30 цагт гардуулж эхэлнэ. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд таван нам, нэг эвсэл, хоёр бие даагч өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, МАХН, МАН, АН, Монголын ногоон нам, Дэлхийн монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс гадна Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар бие даан өрсөлдөхөөр болсон байна. 

Харин ХҮН-ыг шүүхийн шийдвэрийн дагуу сонгуульд оролцуулахаас татгалзсан юм. Тиймээс тус намынхан өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон байна. 




Холбоотой мэдээлэл