Нийгэм


Үндэсний шинэ номын сангийн урд баригдаж буй барилгын газрын эрхийг цуцаллаа

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Сүхбаатар дүүргийн, 11 дүгээр хороололд, Үндэсний шинэ номын сангийн урд баригдаж буй барилгын үйл ажиллагааг зогсоолоо. Тодруулбал, тус хорооллын 12А, 12Б байруудад тулгаж барьсан барилгыг барилгын норм, стандартыг хангаагүй, газрыг зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр газрын эрхийг нь цуцлаж байгаа аж. "Сантхан" барилгын компанийн захирал Д.Зоригт "Манай компани энэ газрын 2004 онд анх Сүхбаатар дүүргээс авч байсан. Түүнээс хойш хууль журмынх нь дагуу татвараа төлсөөр  2015 онд 16 давхар хоёр байшин барих гээд газар шорооныхоо ажлыг эхэлсэн ч хүндэтгэх шалтгааны улмаас түр хугацаанд хойшлуулсан. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалт олж, барилгын ажлаа эхлүүлсэн.  Гэтэл манай барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан талаар өнөөдөр сонслоо. Манай компани өнгөрсөн хугацаанд ямар нэг хууль зөрчөөгүй” гэлээ.  




Холбоотой мэдээлэл