Дэлхий


Коронавирусын улмаас нэг сая гаруй хүн нас барлаа

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа танилцууллаа. Тэрээр  “Манай улс сүүлийн гурав хоногт 1626 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 84 настай эмэгтэй, нөгөө нь 21 настай эрэгтэй байна” гэлээ. Батлагдсан 313 тохиолдлоос 305 нь эдгэрсэн.  ХӨСҮТ-д  найман хүн эмчлүүлж байгаагаас   зургаа нь хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна.

Дэлхийд 33.3 сая хүн халдвар авч,  нэг сая гаруй хүн нас барлаа. Тухайлбал, АНУ-д 7.3 сая хүн халдвар авч, 209 мянган хүн нас барсан байна. Харин Энэтхэгт зургаан сая гаруй, Бразлилд 4.7 сая хүн халдвар авсан байна.  ОХУ-д 1.1 сая хүн халдвар авч, 20324 хүн нас баржээ.




Холбоотой мэдээлэл