Монгол улс Олон Улсын Математикийн олимпиадаас 4 дэх алтан медалиа авлаа

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадаас Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм. Энэ жил Монгол Улсаас 


  • М. Өнөболд, УБ-1-р сургууль
  • О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
  • А. Нямдаваа, Сант сургууль
  • Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
  • Б. Батсамбуу, Олонлог сургууль
  • Д. Энэрэлт, Сант сургууль

төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүлжээ.

М.Өнөболд 2019 оны ОУ-ын Математикийн олимпиадаас Монгол улсын 3 дах алтан медаль, А.Нямдаваа энэ жил Мэдээлэл Зүйн Олимпиадаас Монгол улсын анхны алтан медалийг аваад байгаа билээ.

Багийн бүх гишүүд, багш дасгалжуулагчдад баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.




Холбоотой мэдээлэл