Шар


Хорт хавдраар өвдсөн багшдаа дэм өгөхөөр 400 сурагч цуглажээ

2 сар TIMES.MN

Бен Эллис 2008 оноос хойш  АНУ-ын Нэшвилл хотын Кристиан Пресбитерианы академид латин хэл зааж байсан багш юм.  Энэ жил тэрээр идэвхитэй хэлбэрийн хорт хавдартай цөхрөлтгүй тэмцэж эхлэв.  Бен багшийн бие хүнд хэцүү байгааг мэдсэн сургуулийн хамт олон болон сурагчид нь хайртай багшаа дэмжихээр цуглав.  Өөрөөр хэлбэл, ахлах сургуулийн ажилтнуудыг оролцуулан 400 гаруй сурагчид Бенд зориулж дуулахаар гэрийнх нь гадаа цугларсан байна.


 "Энэ бол аяндаа гарсан шийдвэр байсан. Энэ өдөр жирийн нэг хичээлийн өдөр байсан, оюутнууд шалгалт өгч, тест бичиж байсан бөгөөд сурагчид бүх зүйлээ орхин, амьдрал, хайр энэрэл, хайр энэрлийн асар том сургамж болохоор очсон" гэж багш Лесли Пондер бичжээ.


 "Энэ дуу нь хүүхдүүдийн багшаасаа авч байсан чин сэтгэл элэгсэг хайрын нэгэн хэсгийг буцааж өгөх арга байсан" гэж нэгэн сурагчийн эцэг эх бичсэн байна.


СайханУул




Холбоотой мэдээлэл