Дэлхий


Коронавирусын эсрэг вакцины дархлаа тогтоох хугацаа ямар байх вэ?

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Оросын Гамалейн төвд гаргаж авсан шинэ коронавирусын эсрэг “Спутник V” вакцины үйлчлэх хугацаа зургаан сараас 2 хүртэлх жил байх болов уу гэж Сеченовын их сургуулийн дархлаа ба харшил судлалын тэнхимийн эрхлэгч, академич Александр Караулов RT-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Караулов цааш нь хэлэхдээ, вакцины үйлчлэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Учир нь сайн дураараа дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн биед үзүүлэх хариу урвалыг сайн судлах ёстой гэсэн байна. Караулов онцолж хэлэхдээ энэ вакцин нь эсийн дархлаа тогтоодог. Түүний тусламжтайгаар Т эс үүсэж коронавирүсийн гол зэвсэг болох өргөстэй тэмцдэг байна. Үүний өмнө Новосибирскийн Вектор төвийн эрдэмтэд коронавирусын эсрэг вакцин дээр ажиллаж байхдаа мөн багадаа  зургаан сарын дархлаа тогтоно гэж хэлж байсан юм.

З.БАТЦЭЦЭГ




Холбоотой мэдээлэл