Зураг


Орголтын дээд амжилтыг тогтоосон орголтын хаан Ёоши Ширатори

4 долоо хоног TIMES.MN

Ёоши Ширатори бол Японы  Харри Хоудини бөгөөд хэдэн давхар хананууд ч, мулталсан мөр ч түүний  оргохыг зогсоож чадахгүй.

Японы шорон түүний дотор чанд хатуу гяндан ч хүний гараар хүний оюун ухаанаар бүтээгдсэн л бол  түүнээс оргох аргын олно хэмээсэн алдарт оргогчийн  эрин үеийн сонирхолтой түүх үлдсэн.

 Японд 1868-1912 он хүртэл үргэлжилсэн Мэйжи эрин үе нь хоригдлуудын хувьд хүнд хэцүү үеүүдийн нэг гэж тооцогддог байсан тул шоронгоос оргох нь түгээмэл тохиолддог байжээ.

1881 онд хамгийн олон тооны ялтнууд  хорихоос амжилттай зугатаж чадсан түүх үлджээ. Илүү олон удаа орголт болсон шалтгаан нь дэлхийн олон шоронгийн тухай өнөөдөр ч хэлж болох шоронгийн маш хүнд нөхцөл байдалтай холбоотой байв.

Мэйжи эрин үеэс хойш Япон улс шоронгийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд  оргон зайлах нь ховор болсон гэсэн үг бөгөөд 1970-аад оны дунд үе гэхэд оргодлуудын тоо нэг оронтой тоогоор цөөрчээ.


 Абашири шоронгийн музей.


Японы бүх цаг үеийн хамгийн алдартай оргогч гэгддэг Ёоши Шираториг “ямар ч шорон барьж дийлээгүй” гэж тэмдэглэсэн бөгөөд Японы бүх хатуу дэглэмтэй гяндангаас  4 удаа амжилттай оргосон илбэчин мэт хүн байв.

Ёоши анх дүпү зардаг  дэлгүүрт ажиллаж  дараа нь Оросын хавч агнуурын загасчдын бригадад ажиллажээ.

Эндээс овоо мөнгөжин бяцхан дэлгүүр нээсэн ч төдий удалгүй дампуурч мөрийтэй тоглоом, хулгай хийдгээрээ алдартай болжээ.

Ёошиг анх хүн амины болон дээрмийн хэрэгт буруутгаж, Аомори шоронд хорих ял оноожээ. Гурван жилийн дараа тэрээр хувингаас олсон богинохон төмөр утсаар гавныхаа түгжээг онгойлгох түлхүүр хийн анхны удаагаа оргожээ.

Гурван өдрийн дараа цагдаа нар түүнийг баривчилсан бөгөөд оргон зайлсан, эмнэлгийн хангамж хулгайлсан гэх хэргээр бүх насаар нь хорих ял оноож, хатуу чанд  Акита шоронруу1942 онд шилжүүлжээ.


Акита шоронд байнгын тамлал дор байж, нэг өдрийн хоолны дөрөвний нэгийг идэх нормоор шийтгүүлэхдээ дахин оргох бодлоо биелүүлжээ. Шоронгийн агааржуулах хүрэхийн тулд  гөлгөр хананд авирч хоёр дахиа оргов. Тэрээр орой бүр дээш доош авирч, эцэст нь агааржуулалтын нүхээр оргож чаджээ.

Маш хурдан гүйдэг тэрээр шоронгоос оргосоноосоо болоод машид нуугдмал байдалд байхдаа ихэд ядарч  Аомори дахь шоронгоос өөртэй нь энэрэнгүй хандсан цорын ганц хүн болох цагдаагийн ажилтны гэрт очихоор шийдэв.

Цагдаа үг дуугүй халуун бүлээн цай уулгаж гэртээ оруулсан хэмээдэг. Гэсэн хэдий ч  офицер эцэст нь Ёошийг шоронд хүлээлгэн өгсөн бөгөөд тэр дахин хэзээ ч өөр цагдаагийн офицерт итгэхгүй гэдгээ амлажээ.


 Ёоши Ширатори.



Ёошиг хоёр дахь удаагаа оргосноос болж Хойд Хоккайдогийн алслагдсан нутагт байрладаг Абашири шоронд шилжүүлжээ. Абашири шорон нь ердийн ялын колони байсангүй. Энэ нь Японы хамгийн муу төрлийн гэмт хэрэгтнүүдэд зориулагдсан гяндан байсан.

Ёошиг аль хэдийн хоёр удаа оргосон тул цагдаа нар түүний гар хөлд 20 кг хүнд гав гинжийг огт салгахгүйгээр зүүж, хоол идэхдээ нохой мэт зөвхөн амаараа иддэг байв. Ёоши эцэст нь Абаширигээс зугтаж чадсан бөгөөд шоронгийн музейд  оргон зайлахдаа үлдээсэн хувцас байдаг.


"Миний орголт хоригдлуудтай хүн шиг харьцдаггүй хамгаалагч нарт уурласандаа л тэр."


Ёошид үнэнийг хэлэхэд эцэс төгсгөлгүй уран чадвар байсан. Өглөө бүр тэр өрөөнийхөө хаалганы бариул дээр мисо шөлнөөс балган нулимдаг байв. Давс, чийг эцэст нь зэврэлтэнд орсон, хаалганы хүрээ суларсан.

1944 оны 8-р сарын 26-ны дайны үеийн дэглэмээр шорон гэрэлгүй харанхуй болоход Ёоши мөрөө мултлан  төмөр карказан дээрх жижигхэн зайгаар өөрийгөө шахсаар гарч чадсан байв. Ёошигийн орголт Хоккайдо Шимбун дахь хэд хэдэн сонины борлуулалт ихээр нөлөөлжээ.


Абашири шоронгийн хоол.


Эрх чөлөөний төлөөх эцсийн тэмцэл.


Ёошиг дахин оргон зайлсан хэрэгт Саппоро дүүргийн шүүх түүнд цаазаар авах ял оноожээ. Нэмж дурдахад Ёошиг хянах  зэвсэгт  зургаан хянагч томилогдсон бөгөөд түүнийг 24 цагийн турш хараа хяналтанд байлгаж байжээ.

Анх Саппорогийн шоронд тэр таазны агааржуулагчаар дамжин оргосон  учир  урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан гаргасан өрөөнд өдөр шөнөгүй хянаж байсан юм. Тэд таазанд хэт их анхаарал хандуулснаар камерын шалыг үл тоомсорлож байсан гэсэн үг юм.

Саппоро дахь шоронгийн харуулууд шинээр сэргээн засварласан өрөөндөө маш их итгэж байсан тул хоригдлоо гавлахаа ч больжээ. Энэ бол хоёр дахь алдаа байх болно.


“Ёшие Шираторигийн түүхээс сэдэвлэсэн кино 2017 онд бүтээгдсэн.


Ёоши хөгширч хоригдол байхаас, байнга оргон зугатахаас залхсан нь түүний  цөхрөл байв. 1947 онд цаазаар авахуулахыг хүлээж байхдаа Ёши өрөөний модон шалны хавтангийн хамт бэхлэгдсэн боолтыг онгойлгож эрх чөлөөний төлөө эцсийн орголтоо хийсэн юм. Тэрбээр шоронгоос оргох төлөвлөгөөндөө аягаа ашигласан.

Орголт амжилттай болж шоронгоос зугатан ойн гүнрүү бүгэв.

Жилийн турш эрх чөлөөтэй байсны дараа хотруу дөхөн ихэд ядарсан түүнд үл мэдэх цагдаагийн офицер нэг тамхи санамсаргүй өгчээ. (дайны дараа тамхи үнэтэй байсан). Цагдаагийн офицерын сайхан сэтгэлд талархсан  Ёоши түүнд өөрийгөө шоронгоос олон дахин оргосон ялтан гэдгээ хэлж, цагдаад хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн юм. Түүнийг Саппорогийн Дээд шүүх дахин нэг удаа шүүв. Тэрбээр бүх шоронгуудад хянагч харуулуудын их хэмжээний зодож тамлаж байсанд өс саналгүй, нэг ч хамгаалагчийн бие махбодид нь гэмтэл учруулаагүй болохыг онцгойлон тэмдэглэжээ.

Саппорогийн Дээд шүүх цаазаар авах ялын өмнөх шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гарган түүнд 20 жилийн хорих ялаар эцсийн ял оноосон байна. Ёошиг Токио хотын Фучугийн шоронд 1961 он хүртэл тэнсэн суллагдах хүртэл өдрүүдээ өнгөрөөжээ . Тэрээр арав гаруй жилийн дараа Аомори муж руу аялж, охинтойгоо уулзахаар очиж, амьдралынхаа түүхийг ярьж өгчээ. Ёоши үүнээс хойш дахиад арван жил амьдарч, амьдрахын тулд олдсон ажлаа хийдэг байв. Эцэст нь тэрээр 1979 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барахад,  хөрш эмэгтэй оршуулах ёслолыг хийж, чандарыг Фүжи ууланд цацжээ.


Ёоши Ширатори - 白鳥 由 栄, овог нь "Хун" гэсэн утгатай бөгөөд 1907 оны 7-р сарын 31-нд төрсөн.


Өдөрт 120 км гүйх чадалтай.


Үеэ салгаж, мөрөө мулталсан ч хэвийн байрлалд нь буцааж оруулж чаддаг.


Охиноо 3 настай орхисон нэг эгч нь амьд байсан гэх баримт үлджээ.


Орчуулсан СайханУул




Холбоотой мэдээлэл


Кока Коланы "ашигтай" хэрэглээ
Кока Коланы "ашигтай" хэрэглээ
2 долоо хоног, 3 өдөр