Улс төр


Г.Солтанаас 7.5 сая төгрөг албадан гаргуулахаар болов

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгаад буй. Анхан шатны шүүхээс түүнд гурван жилийн хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах ял оноосон.


Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” ХХК-даа малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан юм. 




Холбоотой мэдээлэл