Нийгэм


286кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ

4 долоо хоног TIMES.MN

Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал 2020 оны есдүгээр сарын 21-нд буюу өчигдөр Өмнөговь аймагийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 42 настай эрэгтэй Х гэгч нь Hyundai Starex маркийн автомашинаар 286кг Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан байна. 

Уг хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байна.




Холбоотой мэдээлэл