Нийгэм


Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа

4 долоо хоног TIMES.MN

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн албанаас ангийн гаралтай түүхий эд олж, илрүүлэх анхан шатны 45 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

   Сургалтад НОБГ-ын харьяа Гал түймэр унтраах, аврах 26, 35, 65, 80, 28, 64 дүгээр ангийн зургаан алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөж,  “Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.

Аврагчид эрэлч нохдод тээврийн хэрэгслүүдэд нохойны үнэрлэх чадварыг ашиглан ангийн гаралтай түүхий эдийг эрэн хайх, үзлэг хийх чадварыг эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл