LIVE


LIVE: ЭМЯ: Нэг хүнд коронавирус илэрлээ

4 долоо хоног TIMES.MN

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид нийт  453 сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс нэг хүнд коронавирус илэрсэн байна. 

 

"Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 302 байгаа. Эмчлэгдэж буй 11 хүн бий. Эдгэрч гарсан хүмүүсээс хяналтад найман хүн, гэрийн ажиглалтад долоон хүн, ажиглалтаас гарсан 287 хүн байна. эмчлэгдэж буй 11 хүнээс хөнгөн хэлбэрийн долоон хүн, хүнд хэлбэртэй дөрвөн хүн байна.

 

Коронавирусийн шинжилгээг нийт 65,595 хүнд хийлээ. Тусгаарласан хүний тоо 25,905 байснаас одоо тусгаарлагдаж буй 3616 хүн байна." гэж ЭМЯ мэдээлэлдээ дурджээ. 




Холбоотой мэдээлэл