Нийгэм


НМХГ: Барилга угсралтын 327 компанийн 53 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 327 аж ахуй нэгж байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 327, иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 48 гомдол мэдээллээр хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар нийт 341 зөрчил илэрсэн байдлыг үзвэл.
1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 173 буюу 53 хувь,
2. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29 хувь,
3. Бусад /Шинэчлэн батлагдсан /UCS0001-01:2019/ Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэхгүй, орчны аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуульд заасан хэмжээгээр төсвийг баталдаггүй / 60 буюу 18 хувь зөрчлүүд эзэлж байна.

Зөрчил арилгуулахаар 111 ААНБ-д улсын /ахлах/ байцаагчийн 341 заалттай 111 албан даалгавар хүргүүлж, 134 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан биелэлтэд гүйцэтгэлийн хяналт хийлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон ХУД –ийн 11 дүгээр хороонд Хурд майнинг ХХК, СБД-иийн 1 дүгээр хороонд Санкт ХХК-ий барилга угсралтын үйл ажилагааг тус тус Прокурорын тогтоолоор түр зогсоосон.

2. НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн ослын мэдээллээр 2020 оны есдүгээр сарын 15-ны байдлаар барилгын салбарт 25 ослын дуудлагаар ажилласан.

Барилгын талбай дээр гарсан ослын дуудлага 12 ирснээс бүлэг осол 4 гарч, осолд өртсөн хүний тоо 21, нас барсан 11хүн, гэмтсэн 10 хүн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ослын тоо 0.8 хувиар буурчээ.




Холбоотой мэдээлэл