Нийгэм


“1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв ажиллаж байна

1 сар TIMES.MN

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн аваад байна.




Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна.  “1800-0119” төвд эхний ээлжинд төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдоод байна. Ирэх сардаа багтааж гэхэд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжрах юм.






Холбоотой мэдээлэл