Нийгэм


Даваа гаригаас явж эхлэх сургуулийн автобусны 35 чиглэл

1 сар TIMES.MN

Есдүгээр сарын 21-ний өдрөөс нийт 31 сургуульд чиглэл өгч, 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "31 сургуульд чиглэлээ өгөөд, хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн, эцэг эхчүүд, хүүхдүүдэд мэдээлэл өгөн, бэлтгэл ажлаа хангаад байна. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 сургуулийн автобус нэмж авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа. Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ” гэв.

СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ 35 ЧИГЛЭЛ




Холбоотой мэдээлэл