Нийгэм


Хил нэвтрүүлэхийг завдсан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулжээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хорио цээрийн болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй. 

  • сам хорхой 16 килограмм, 
  • 4 килограмм хясааны мах,
  • 4 килограмм амталж дарсан дун,
  • 18 килограмм амталсан хавч,
  • 18 килограмм хясаа,
  • 20 килограмм наймаалжны мах, 
  • 20 килограмм загасны нурууны цул мах,
  • 18 килограмм хөлдүү загас,
  • 176 ширхэг хөрстэй цэцэг зэрэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл