Шар


30 мянган хонийг ирэх сарын 6-нд хүлээлгэн өгнө

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусын халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ.  Тэд 14 мянгыг Дорноговиос, харин үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон байна.

Ажлын хэсгийнхний мэдээлснээр, хонь худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад, ирэх аравдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.




Холбоотой мэдээлэл


Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
2 долоо хоног, 5 өдөр
Бритни Спирсийн тухай 10 баримт
Бритни Спирсийн тухай 10 баримт
4 долоо хоног, 1 өдөр