Шар


ТЕГ-ын даргаар томилогдсон П.Одонбаатар гэж хэн бэ?

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томилжээ. П.Одонбаатар нь ТЕГ-ын тэргүүн дэд даргаар өнгөрсөн сард томилогдож байв. 

Тэрбээр 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.

Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.  1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ. 




Холбоотой мэдээлэл


Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
2 долоо хоног, 5 өдөр
Бритни Спирсийн тухай 10 баримт
Бритни Спирсийн тухай 10 баримт
4 долоо хоног, 1 өдөр