Спорт


Лионел Месси Барселона багаа орхих уу?

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Хөлбөмбөгийн ертөнцөд энэ спортыг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан нэг үйл явдал болоод байгаа билээ. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин, “Барселона” багт орсноор 731 тоглолтод 634 удаа гоол оруулсан,  олон улсын10 удаагийн болон орон нутгийн 24 тэмцээнд 34 удаа ялалт байгуулсан Лионел Месси багаасаа гарна гэж мэдэгдсэн юм. Энэ талаар болон сагсан бөмбөгийн ертөнцөд болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл хүргэе.

Барселона багийн тоглогч, Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси 2020-2021 оны улиралд багаа орхихоор шийдвэр гаргасан нь хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тариад байна. Тэрээр багаасаа гарах болсноо өнгөрсөн сарын 25-нд зарласан нь “Барселона” багийн хувьд гунигтай өдөр боллоо. Учир нь энэ мэдээ нь тус хөлбөмбөгийн клубын олон дагагч хөгжөөн дэмжигчдийг сэтгэл санаагаар унагаасан  мэдээ болсон юм. 33 настай Лионел Месси 2017 онд гэрээ байгуулан зүтгэж байгаа багаасаа гарах гэрээг цуцалснаар удахгүй эхлэх шинэ улиралд багтаа тоглохоо болих юм. Гэхдээ түүний энэ шийдвэр нь хөлбөмбөгчний болон ирээдүйн талаар эргэлзээ төрүүлээд байгаа аж. Мөн энэ шийдвэрийг гаргахад саяхан болсон аварга лигт Ром, Ювентус, Ливерпуль багтай хийсэн тоглолтод хожигдсон нь нөлөөлжээ. Түүнээс гадна хамгийн сүүлд Германы “Байерн Мюнхен” багт 8:2-оор хожигдсон нь түүнийг багаасаа энэ шийдвэрийг  гаргахад хүргэсэн байна. Европын аварга шалгаруулах тэмцээнд “Барселона” багийнхан хүслээ биелүүлж Неймарыг гэрт нь буцааж чадаагүй болон сүүлд шинэ тоглогчдоор сэлбэсэн ч багаа аварч чадсангүй. Барселона багийн энэ удаагийн улирлын тоглолтыг амжилт муутай өндөрлөжээ.  Мөн Лионел Месси багийнхаа удирдлагатай муудалцсан  нь бас энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн аж. Тодруулбал, клубын одоогийн ерөнхийлөгч Жозец Мариа Бартомеу нийтийн цахим сүлжээнд багийн тоглогчид болон түүнийг  эсэргүүцдэг байгууллагын гишүүдийг дайрах зорилгоор компани хөлсөлсөн нь  Лионел Мессиг багаасаа холдох шалтгаан болсон байна. Харин твиттерт хөлбөмбөгийн од “Барселона” багаас гарч магадгүй байгаатай холбоотой олон хэрэглэгчийн  хошигнол тасарсангүй. Мөн Бартомеуг шүүмжилсэн шүүмжлэл ч тавигджээ. Твиттерийн ихэнх хэрэглэгчид түүнийг Лионель Мессигийн багаасаа гарах шийдвэр болон Барселона багт үүсээд байгаа асуудлын буруутан нь гэж үзэж байгаа юм байна. Түүнийг шүүмжилсэн олон жиргээ байгаа бөгөөд Каталан мужийн зарим улс төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ талаар бичжээ. Түүнээс гадна  “Камп ноу” цэнгэлдэх хүрээлэнд  Мессиг дэмжигчид  Жозеп Мария Бартомеу болон багийн бусад удирдлагыг  албан тушаалаас нь огцруулахыг хүсч цугларсан байна. Мөн Лионель Мессигийн гаргасан шийдвэр  нь  тус клубын одоогийн удирдлагуудыг албан тушаалаас нь огцруулж мэдэх аж. Одоогоор 2015 онд Барселона клубын удирдлагыг сонгоход өрсөлдөж байсан Жорди Барре Бартомеу болон түүний багийнхныг шүүмжилсэн хөдөлгөөнийг өрнүүлэхийг хүсчээ.  Гэхдээ Барселона клубын ерөнхийлөгч Месси багаасаа гарч магадгүй учраас албан тушаалаасаа огцрохоос татгалзсан байна. Гэхдээ одоогоор Лионел Месси аль багт орох нь мэдэгдээгүй байгаа юм. Түүнийг авах багаар Пеп Гвардиолагийн удирддаг “Манчестер Сити”, түүний найзууд Неймар,  Ди Мария нар тоглодог “ПСЖ”, “Интермилан” багийн талаар яригдаж байгаа гэнэ. Харин  “ПСЖ” багт Неймарыг  222 сая евро зарсан Барселона клуб энэ хэмжээнээс бага мөнгө хүсэхгүй нь тодорхой байгаа аж. Гэхдээ  болж байгаа бүх үйл  явдлыг үл харгалзан Барселона клуб Лионел Мессиг багтаа  цаашид байлгахыг хүсч байгаа юм байна. Клубын техникийн нарийн бичгийн дарга Рамон Планес “Бид одоо байгуулсан гэрээгээр түүнийг гаргах талаар бодохгүй байна. Яагаад гэвэл түүнийг үлдээхийг хүсч байна. Мессигийн талаар ярихдаа их хүндэтгэлтэй хандах ёстой. Учир нь тэр  дэлхийн болон  хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг хөлбөмбөгчин. Залуу тоглогчид болон Линонель Месситэй бидэнд сайхан ирээдүй байна. Бид энэ санаагаа орхиж чадахгүй. Яагаад гэвэл энэ бол бидний санаа” гэв. Лионел Месси “Барселона” багт их зүйл өгсөн. Бас энэ клуб түүнд олон зүйл өгсөн. Тэр гэр бүлээс гадна шүтэн бишрэгчдээ их баярлуулж байсан. Тиймээс одоо бидэнд байгаа бүхнийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд тэмцэх ёстой” гэж Мессигийн илгээсэн багаасаа гарах тухай бичсэн мэдэгдлийн талаар ярихдаа ярьсан байна. Харин түүнийг багаа орхисон тохиолдолд хэрхэх талаар мэдэхгүй байгаа гэнэ. Учир нь Лионель Месси  клубтэй 2021 хүртэл гэрээ байгуулсан аж.  Харин гэрээ цуцлахыг хүссэн тохиолдолд 700 сая евро төлөх ёстой юм байна. Гэхдээ Барселона клубын довтлогч Лионел Месси ямар ч төлбөр төлөхгүй багаасаа явахыг зорьж байгаа аж.Харин  Барселона клуб энэ талаар ямар үзэл бодолтой байгаа нь тодорхойгүй байна.

 

ПАУЛ МЕРСОН:  МЕССИ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН БИШ БОЛСОН. ТҮҮНИЙГ ХУДАЛДАЖ АВНА ГЭДЭГ КЛУБУУДЫН ХУВЬД ТОМ ЭРСДЭЛ

 

-Багаасаа гарахыг хүсч байгаа Лионел Месси өчигдөр багийн гишүүдийн бэлтгэл сургуулилтыг эхлүүлэхийн тулд хийсэн коронавирусын сорилд хамруулахаар дуудсан цугларалтад ирээгүй байна. Гэхдээ багийнхаа удирдлагуудтайгаа эв түнжин муутай байгаа хөлбөмбөгчнийг коронавирусын шинжилгээ өгөхөөр Сант Жоан Деспи спорт хотхонд ирэхээс татгалзахгүй гэж найдаж байжээ. Гэвч клубтэйгээ харьцаагаа тасалсан учраас Лионел Месси багийн бэлтгэл, шинжилгээнд оролцох ёсгүй гэж үзсэн байна. Тэрээр өнгөрсөн  баасан гаригт түүнийг багаасаа гарч болохгүй гэж үзэж байгаа Жозеп Мария Бартомеугийн удирддаг “Барселона” клубтэй   багаа орхих, тус байгууллагыг эсэргүүцсэн хурал хийхийг хүсчээ. Аргентинын хөлбөмбөгчин  ямар ч тохиолдолд нэг ч алхам ухрахгүй. Гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй гэж мэдэгдсэн байна. Харин клубын зүгээс түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа учраас Лионел Месси найрамдалтайгаар багаасаа явахын тулд “Барселона” клубын удирдлагуудтай  дахин уулзахыг зорьж байгаа аж. “Барселона” клубын бэлтгэлд оролцохгүй бол  нэрт хөлбөмбөгчин санхүүгийн шийтгэл хүлээх эрсдэлтэйгээс гадна   хэдэн өдөр бэлтгэл тасалснаас нь шалтгаалж сарын цалингийнх нь 25 хувь хүртэл хасч шийтгэнэ гэсэн талаар  Манчестер Сити баг Барселона клубээс худалдаж авахыг хүсч байгаа дөрвөн тоглогч мэдэгдсэн байна. Харин Аргентины ерөнхийлөгч  Алберто Фернандес “Барселона” клубын  довтлогч Лионел Мессиг  хөлбөмбөгийн замналаа төрөлх клуб “Ньюэллс Олд Бойз”-д дуусгахыг хүсчээ. Тэрээр “Чи бидний зүрх сэтгэлд байдаг. Хэзээ ч эх орондоо тоглож байхыг чинь харж чадаагүй. Тиймээс чиний клуб “Ньюэллс Олд Бойз”-д ирж тамирчны карьераа дуусгавал бидэнд таалагдана” гэж хэлснийг “Марка” сонинд бичсэн байна. Ерөнхийлөгч Алберто Фернандес “33 настай Аргентины од хөлбөмбөгчин тамирчны карьераа “Барселона” клубт биш, “Ньюэллс” клубт дуусгах ёстой” гэсэн байна.  Лионел Месси 2004 онд “Барселона” клубт худалдагдахаас өмнө 1995-2000 онд залуучуудын “Ньюэлсс Олд Бойз” багт тоглож байжээ. Арсенал клубын тоглогч асан Паул Мерсон  Лионел Мессиг  багаасаа гарах шийдвэр гаргасныг нь шүүмжилсэн байна.  Тэрээр “Түүнийг  дэлхийн шилдэг тоглогч байсан. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгддөг.

Одоо бол өмнө нь байсан тамирчны сүүдэр болсон” гэсэн байна. Мөн Аваргын лигт Германы багт хожигдсон тэмцээнд түүний тоглож байгааг аргыг хараад Месси тэтгэвэртээ гарахад ойрхон байна гэж үзжээ. Тиймээс Мессиг өндөр үнээр худалдаж авах нь хөлбөмбөгийн ямар ч клубт том эрсдэл болохыг онцолжээ. Паул Мерсон “Барселона” клубын довтлогчийг  бөмбөгтэй байвал одоохондоо ухаалаг зүйлс хийж чадна. Гэхдээ дөрөв эсвэл таван жилийн өмнө байсан Месси биш” гэж ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл