Шар


“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Театрын  урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр (2020.08.30) “Хүн” театрт болж өндөрлөлөө. “Гэгээн Муза 15′′ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулав. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээл, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдлөө.  Энэ наадмын оргил шагналыг ОХУ-ын найруулагч Сойжин Жамбалова “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээрээ хүртсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорлоо. Харин түүний хань, гавьяат жүжигчин  Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм. “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийг “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа хүртлээ. Дорнод аймгийн театрын залуу уран бүтээлчид “Гэгээн муза-15” наадмаас  “Мангасуудын хаан” хүүхдийн жүжгээрээ зургаан номинацийн тавыг нь хүртсэн юм.Энэ олон улсын наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид оролцсон. Мөн Монгол, ОХУ, Словени, Хонгконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран шүүсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
Далай ламыг хэрхэн сонгодог вэ?
2 долоо хоног, 5 өдөр
Бритни Спирсийн тухай 10 баримт
Бритни Спирсийн тухай 10 баримт
4 долоо хоног, 1 өдөр