Монголын сагсчид алтан медаль хүртэв

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 17 хүртэлх насны шигшээ багуудын ур чадварын онлайн тэмцээнд Монголын хөвгүүд түрүүлж, нэгэн шинэ түүхийг бичлээ.

 

Мөн манай тоглогч Г.Болор-Эрдэнэ тэмцээний туршид дунджаар 21,8 оноо авч тус тэмцээний шилдэг тоглогчоор тодорчээ. Монголын шигшээ багийн хувьд хэсэгтээ Туркийн шигшээ багийг 114:149, Уганда улсын шигшээ багийг 119:142, Беларусь улсын багийг 112:129-өөр хожиж шөвгийн наймд шалгараад байв.

 

Улмаар хасагдах шатанд Пуэрто-Рико улсын хөвгүүдийг 109:118, Гвинейн багийг 111:119-өөр хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Шувтаргын шатанд Болгарын шигшээ багийг 99:124-өөр хол давуу ялж түрүүлсэн байна. 




Холбоотой мэдээлэл