Нийгэм


Ховд аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас баржээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдөр бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна. Яг одоо Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж буй бөгөөд аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон бусад байгууллагууд хамтран хариу арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцаж буй юм.

Тус аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн үед  тарваган тахал өвчний эрсдэл ихсэх хандлагатай байна. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд өчигдөр Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй хоёр тарвага худалдаж аваад гэртээ өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч, шөнөдөө нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 2020 он гарсаар тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь эндсэн. Тиймээс иргэд тарвагатай харьцахгүй, тарваганы мах хэрэглэхгүй байх хэрэгтэй” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.