Нийгэм


Гурван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.08.08-09-ний өдрүүдэд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авсан 326 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.           


Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 6

 

  • Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.08.08-ны өдрийн 23.33 цагийн орчим Хэнтий аймаг Норовлин сум 1-р баг “Хар чулуут” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 60 км/-т шороон замд Toyota Hilux маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай, эрэгтэй Н-ыг мөргөж амь насыг нь  хохироосон.

 

2020.08.08-ны 17.15 цагийн орчим Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р баг “Улаан эрэг” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Hyundai Porter маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 3 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

 

2020.08.08-ны 19.00 цагийн орчим Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын 1-р баг “Шороотын ус” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10 км/-т шороон замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч  53 настай, эрэгтэй Ө нас барсан.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

 

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.